Аймгийн удирдлагууд Зэрэг сумын Бураа багийн нутаг “ШИЛИЙН ГОЛ”-ын зусланд ажиллажээ



“ШИЛИЙН ГОЛ”
-ын зусланд Зэрэг сумын Бураа, Хөндлөн багийн 50-иад айл жил бүр 45-60 хоногийн хугацаанд нутагладаг. Өндөр уулын бүс нутагт зуншлага сайхан байна. Далайн түвшнээс дээш 2700 орчим метрийн өндөрт орших энэ нутагт машин, техник очих ямарч боломжгүй. Малчид нь морь, тэмээгээр нүүж сууна. Нүүдэлчин өв, соёлоо хадгалж бас өвлүүлж буй малчдын төлөөллийн нэг хэсэг юм. 



Сүрлэг уулс, байгалийн үзэсгэлэн бүрдсэн энэ нутгийн малчид, иргэдэд аймгийн Засаг дарга Э.Болормаагаар ахлуулсан ажлын хэсэг “ЗУСЛАНГИЙН НЭГ ӨДӨР” арга хэмжээг хүргэж төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэн тэдний санал бодлыг сонслоо. 



Нутгийн иргэдийн хэлж буйгаар машин, мотоцикл ирэх боломжгүй энэ зусланд аймаг, орон нутгийн удирдлагууд очиж байгаагүй. Харин Э.Болормаагийн хувьд малчид, иргэддээ төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээ хүргэхээр зорьж ирсэн аймгийн “АНХНЫ” Засаг дарга боллоо хэмээн талархаж байв. 



Засгийн газраас хэрэгжүүлж буй “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-ын "ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТ" зорилтын хүрээнд төрийн бүтээмжийг сайжруулж  зорилготой "ЗУСЛАНГИЙН НЭГ ӨДӨР" арга хэмжээнд “ШИЛИЙН ГОЛ”, “ЭХЭН БОСГО”, “ХҮРЭЭ”, “ХЭВИЙН ЭХЭН”, “НОГООН НУУР” зэрэг ойр орчмын зуслангийн 70 гаруй айлын 150 орчим иргэн оролцлоо.


















Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ