-Аргын тооллын 9 сарын 3. Баасан (Сугар) гараг (2021)



-Аргын тооллын 9 сарын 3. Баасан (Сугар) гараг (2021)
-Билгийн тооллын 27, хөх бар, өглөгт охин-6 од, суудал мод, мэнгэ 5 шар, үл тохирохын барилдлагатай өдөр. Лусын буулт, их хар өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:12-19:29.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), хонь(13:40-15:40) болой.
-Хүний сүлд нүд, өвдөг, хөлний булчинд, гэрийн сүлд голомтонд орших болой.
-Үс засуулахад сэтгэл амгалан өлзийтэй сайн. Гэвч бич, туулай, бар, нохой, гахай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Морь, нохой, тахиа, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, туулай, бар жилтнээ сөрөг муу.
-Аливаа бодсон санасан ажил үйл ном ёсоороо бүтэх маш сайн. Харин амраг садан бололцох, багш шавь барилдах, цацал өргөх, эм найруулах, төрөл садан бололцох, ном эхлэн заалгах, худаг малтах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, бэрийн үйлд муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ