-Аргын тооллын 8 сарын 30. Даваа (Сумьяа) гараг (2021)



-Аргын тооллын 8 сарын 30. Даваа (Сумьяа) гараг (2021)
-Билгийн тооллын 23, цагаан нохой, чөлөөт эх-3 од, суудал төмөр, мэнгэ 9 улаан, идэрийн барилдлагатай өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:07-19:37.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Хүний сүлд элэг, сүүж, хөл, хөмхийд, гэрийн сүлд шүтээнд орших болой.
-Үс засуулахад эд эдлэл, идээ ундаа олдох төгс жаргалантай сайн. Гэвч луу жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Морь, бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу жилтнээ сөрөг муу.
-Аливаа бодсон санасан ажил үйл ном ёсоороо бүтэх маш сайн. Харин бэрийн үйл, ашиг тустай үйл, нүүдэл, хэрүүл хийх, цэрэгт мордох, нохой тэжээх, эхэлж ном сонсох, хол замд гарах, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, худаг малтах, мал худалдах, арилжаа хийхэд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ