Сүүлийн 24 цагт /07.09-07.10/ 79 иргэнээс халдвар илэрсэний 58 нь Жаргалант сумаас батлагджээ



2021 оны 07 дугаар сарын 09-ний 8:00 цагаас 07 дугаар сарын 10-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 582 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 79-өөр нэмэгдэж нийт 1511 боллоо. 
Тодруулбал, Увс аймгаас Ховд аймагт ирсэн 1, Дөргөн сумаас 2, Дуут сумаас 2, Манхан сумаас 3, Үенч сумаас 2, Булган сумаас 5, Зэрэг сумаас 1, Дарви сумаас 5 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 58 иргэнээс халдвар илэрсэн байна. Тухайлбал,
-Магсаржав багт оршин суух 10,
-Бугат багт оршин суух 4,
-Баатархайрхан багт оршин суух 4,
-Цамбагарав багт оршин суух 6,
-Наран багт оршин суух 10,
-Буянт багт оршин суух 11,
-Рашаант багт 3
-Бичигт багт оршин суух 4,
-Алагтолгой багт оршин суух 6 иргэн байна. 

Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.07.10/ байдлаар 176 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 17 нь 0-18 насны хүүхэд 6 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс маш хүнд-2, хүнд-10, хүндэвтэр-50 бусад нь хөнгөн байна. 

Ховд их сургуулийн “Тусгаарлах эмнэлэг”-т 20, “Мөнх цохилохуй” эмнэлэгт 9, сумдын Эрүүл мэндийн төв, “Тусгаарлах эмнэлэг”-т нийт 120 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэгвэл Жаргалант суманд 276, сумдад 55 нийт /351/ хүн гэрээр эмчлүүлж байна. 

Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 49 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 839 нь эдгэрлээ. 

Өнөөдрийн /2021.07.10-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 3220 иргэн гэрийн тусгаарлалтад, гэрийн ажиглалтад-191 иргэн байна.  

Иргэн бүр “ДЭГЛЭМ”-ээ барьж халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ