Хүүхдийн тѳлѳѳ үндэсний зѳвлѳлийн 2018 оны 03 дугаар тогтоолын дагуу Ховд аймгийн албан байгууллагуудын дэргэд Эцэг эхийн зөвлөл байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа. 2019 онд аймгийн ГБХЗХГ-аас Эцэг эхийн зөвлөлүүдийг чадавхижуулах, арга зүйгээр хангах сургалтыг хоёр удаа, зөвлөлийн үйл ажиллагааг тогтворжуулах, дэмжлэг үзүүлэх харилцан туршлага солилцох уулзалт хэлэлцүүлгийг нэг удаа зохион байгуулж үүнд эцэг эхийн зөвлөлийн дарга, нарийн бичиг, гишүүд гэсэн 580 хүн хамрагдсан байна.
Одоогийн байдлаар 80 гаруй албан байгууллагад эцэг эхийн зөвлөл байгуулагдсанаас 55 байгууллага эцэг эхийн зөвлөл байгуулсан тушаал, зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөө, ажлын тайлангаа цаг хугацаандаа ирүүлж байгууллагын онцлогт тохирсон хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлэн ажиллаж байна.
Тогтоолын хэрэгжилтийн хүрээнд үр дүнтэй ажилласан байгууллага аж ахуй нэгжийг урамшуулах, зохион байгуулсан ажлыг олон нийтэд сурталчилах зорилгоор аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас байгууллагуудын эцэг эхийн зөвлөл шалгаруулах шалгуур үзүүлэлтийг гарган үнэлж, 2019 оны "Шилдэг эцэг эхийн зѳвлѳл"-үүдийг шалгаруулан алдаршууллаа.
Шилдэг эцэг эхийн зөвлөлөөр Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Жаргалант сумын 15-р цэцэрлэг, Жаргалант сумын 2-р цэцэрлэгүүд шалгарлаа.
Шилдгээр шалгарсан Эцэг эхийн зөвлөлүүд цаашид үйл ажиллагаагаа улам эрчимжүүлж, салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулж гэр бүлийн боловсрол олгох сургалт нөлөөллийн ажлыг үр дүнтэй зохион байгуулж бусад эцэг эхийн зөвлөлдөө үлгэр дуурайлал үзүүлж ажиллахаа энэ үеэр илэрхийлсэн юм.
ВИДЕО: