-Аргын тооллын 11 сарын 23. Баасан (Сугар) гараг / 2018 /



-Аргын тооллын 11 сарын 23. Баасан (Сугар) гараг / 2018 /
-Билгийн тооллын шинийн 15, шарагчин хонь, 1 эхтэй 6 хөвгүүн-2 од, хий суудал, 3 хөх мэнгэ, түлэхийн барилдлагатай өдөр. Овоо тахих, Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:09-17:07.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад өлзийтэй маш сайн. Гэвч үхэр, бар, туулай, нохой, гахай жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Гахай, хонь, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Гэр барих, шүтээн босгох, равнайлах, үр тарих, хишиг даллага авахуулах, лам болох, хурим хийх, замд гарах, эрдэм сурах, шинэ хувцас өмсөх, үхэгсдийн үйл, бурханд залбирах, хониноос ашиг шим авах, хот тосгон барьж эхлэх, мал гадагш өгөх, ажилчин авах, хурим найр хийх, хатуу үйл үүсгэвэл сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм уух, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, бэрийн үйлд муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
-Зурхайч лам Д.Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ