Ховд аймаг 2017 оны "НОГООН ЭЛЧ" нараа шалгарууллаа



Ховд аймаг байгаль орчин, хүнд ээлтэй үйлдвэрлэл, цэвэр технологийг нутагшуулах, эко системийн үйлчилгээний тогтвортой байдлыг хангах, байгальд ээлтэй, чадвар дадалтай нийгмийг цогцлоох, ногоон амьдралын хэв маягийг төлөвшүүлэх зорилтыг тодорхойлсон "Ховд аймгийн ногоон хөгжлийн хөтөлбөр" бодлогын цогц баримт бичгийг боловсруулсан. Энэ хүрээнд тодорхой хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд 2 дахь жилдээ "НОГООН ЭЛЧ" арга хэмжээг зохион байгууллаа. 2017 оны "Ногоон хөгжлийг сурталчлагч" номинацийн эзнээр Ховд аймгийн ногоон хөгжлийн хөтөлбөрийг боловсруулахад дэмжлэг үзүүлсэн, хөтөлбөрийг хэвлүүлж олон нийтэд тараасан, газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтанд авахад суурь судалгааг хийж өгсөн, дүйцүүлэн хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн НҮБ-ын МОН/16/301 төслийн орон нутгийн зохицуулагч Б.Баярсайхан, "Ногоон үйлдвэрлэл" номинацийн эзнээр гутал үйлдвэрлэж дотоодын зах зээлд нийлүүлж, тасралтгүй 15 жил үйл ажиллагаа явуулж буй иргэн М.Бат-Очир, "Ногоон ажлын байр" номинацийн эзнээр агаарын бохирдолыг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулж буй 100 гаруй айлын орон сууц ашиглалтанд оруулсан "Турлиахт" компаний захирал Д.Лхамсүрэн, "Ногоон байгаль" номинацийн эзнээр 2,27 га газрыг торлон, орчны хог хаягдлыг цэвэрлэн хадлангийн талбай болгон ашиглаж буй зэргээр байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл, хэрэглээний дадлыг төлөвшүүлэх, ногоон ажлын байрыг дэмжих, байгалийн нөөцийн ашиглалтын бүтээмжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн хөшүүргийг бүрдүүлсэн иргэн Ч.Билэгтмандах, "Ногоон эдийн засаг" номинацийн эзнээр Дөргөн сумын малчдын үүсгэн байгуулсан "Дөргөн" хадгаламж зээлийн хоршоо тус тус шалгарч "Өргөмжлөл", "Цом" 500.000 төгрөгөөр шагнуулав. "НОГООН ЭЛЧ" нарын шагналыг аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, Ч.Уранчимэг, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганболд нар гардуулан өгч баяр хүргэлээ.

ВИДЕО:




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ