-Аргын тооллын 6 сарын 21. Лхагва (Буд) гараг /2017/


-Аргын тооллын 6 сарын 21. Лхагва (Буд) гараг /2017/
-Билгийн тооллын 27, шарагчин туулай, 1 эхтэй 6 хөвгүүн-2 од, хий суудал, 1 цагаан мэнгэ, үхэхийн барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр. Овоо тахихад сайн. Зуны туйл-12:45.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:53-20:54.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40) болой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад өлзийт сайн, сэтгэл амар болно. Гэвч тахиа, могой, морь, хонь жилтнээ цээртэй.
-Хонь, гахай, туулай, хулгана жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, могой, морь жилтэн сөрөг муу.
-Замд гарах, үхэгсдийн үйл, хөрөнгө оруулах, шинэ бүтээл гаргах, бичиг сурах, худалдаа хийх, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийх, бурханд залбирах, ихэс дээдэст бараалхах, үхэр хонь зэрэг малтай холбогдох үйл, мал адгуус муулах үйлд сайн. Хот суурин, байшин эхлэн барих, бэрийн үйл, газар хагалах, суваг шуудуу малтах, цэрэг хөдөлгөх, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, газар хөндөх, ажил эхлүүлэх, лам болох, ном сонсох, гадагш өгөх, үр суулгах, анд бололцоход муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ