Төрийн албаны 2025 оны нэгдүгээр улирлын ерөнхий шалгалт маргааш эхэлнэ. Улс орон даяар нэгэн зэрэг эхлэх уг шалгалтад Ховд аймгаас 158 иргэн оролцохоор бүртгүүлсний дөрөв нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Шалгалтыг гурван өдрийн хугацаанд /2025.03.12-14/ нийт найман ээлжээр зохион байгуулахаар ажлын хэсэг бэлтгэл хангалаа. Эхний ээлжийн шалгалт маргааш өглөө орон нутгийн цагаар 07:00-д эхлэх ба аймгийн Засаг даргын Тамгын газрын "ИРГЭНИЙ ТАНХИМ"-д зохион байгуулна. Өнөөдөр /2025.03.11/ шалгалтад оролцох иргэдэд заавар зөвлөгөө өгч, анхаарах асуудлын талаар мэдээлэл өглөө. Төрийн албаны ерөнхий шалгалтад оролцогчдод амжилт хүсье. Огноо: 3/11/2025 Төрөл: Аймгийн ЗДТГ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 52 Мэдээ таалагдсан: