Зэрэг сумын малчин Бураа багийн малчин Я.Аззаяагийнх "АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН" боллоо

May be an image of 3 people and text

XVII жарны "Элдэв Эрдэнэт" хэмээх модон Могой жилийн сар шинийн босгон дээр Ховд аймгийн ХАА, газар тариалангийн салбараас 100 гаруй аварга шалгарсан. Тэдний зургаа нь Улсын тэргүүний Зэрэг сумын малчин. Үүний гурав нь Бураа багаас шалгарчээ.

Өвөг дээдсээс өвлүүлсэн малч ухаан, удам дагасан хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН” болсон Я.Аззаяа, М.Оюунмөнх нарын шагналыг өнөөдөр /2025.02.26/ аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга М.Амарсанаа гардуулж баяр хүргэлээ.

May be an image of 3 people and text

Энэ үеэр сум, багийн удирдлагууд мөн баяр хүргэж хүндэтгэл үзүүлэв.

Я.Аззаяа хүүхэд байхдаа аав ээж, өвөө, эмээгээ дагаж мал маллах арга ухаанд суралцсан. 2011 онд гэр бүл болж хоёр талын аав, ээжийн өмч болгон тасалж өгсөн 200-аад толгой малаа өсгөн үржүүлсээр одоо 1000 гаруйд хүргэжээ.

Бэлчээрийн даац хэтэрсэн, тооноос илүү малаа чанаржуулах шаардлагатай болж байна. Тиймээс сүүлийн жилүүдэд тэмээгээ өсгөхийг зорьж байна. Аваргынх энэ хавар 400 орчим төл хүлээн авахаар бэлтгэлээ базаасан.

May be an image of 3 people and text

Өвөөгийнхөө буурь, бууцаар нутаглан малаа маллаж амжилтаа ахиулахын төлөө хичээн ажиллахаа илэрхийлж байв. Я.Аззаяагийн өвөө С.Хавчиг агсан нь 1991 онд “БНМАУ-ын аварга малчин” цол хүртэж байсан, нутаг усныхандаа нэр хүндтэй, хашир, туршлагатай малчин байсныг дурсан ярилаа.

May be an image of 10 people

May be an image of 15 people and arctic

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ