-Аргын тооллын 12 сарын 31. Ням (Адьяа) гараг (2023)



-Аргын тооллын 12 сарын 31. Ням (Адьяа) гараг (2023)
-Билгийн тооллын 19, харагчин гахай, их морь-9 од, суудал хий, мэнгэ 2 хар, арвидахын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:41-17:08.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс засуулахад бодийн төрөл олох, сайн хүнтэй учрах сайн. Харин могой, бар, туулай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Туулай, хонь, гахай, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бугуй, шилбэ, ууц, нууцын оронд, гэрийн сүлдхананд орших болой.
-Ихэс дээдэс, луу жилтний сүлд гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин бурхан сахиус тахих, бэрийн үйл, тээрэм босгох, андгай тавих, чуулах, газар малтах, мод таслах, худаг шуудуу малтах, хурим хийх, үхэгсдийн үйл, малын үс, ноос хяргах, эд, мал худалдах, хүн, малыг самнах, ханаж, төнөх, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, буян хишгийн даллага авах, замд гарах, мал хөнгөлөх, оёж, хатгах, шинэ дээл эсгэхэд муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
-Зурхайч лам Д. Цогтбаатар
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ