ХОВД АЙМАГ: Нийтдээ 10 сургуулийн 800 гаруй багш ажил хаялтад нэгдээд байна

May be an image of studying, table and text

Улсын хэмжээнд өрнөж буй багш нарын ажил хаялтад Ховд аймгийн ерөнхий боловсролын сургуулийн багш нар энэ сарын 17-ноос нэгдээд буй.

Өнөөдрийн /2025.10.29/ байдлаар Булган, Мянгад, Эрдэнэбүрэн сум болон аймгийн төв Жаргалант сумын зургаан сургууль, нийт 10 сургуулийн 800 гаруй багш ажил хаялтад оролцож байна.

May be an image of one or more people

Багш нар цалин хөлсийг нэмэгдүүлэх, боловсролын салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхийг шаардаж байгаа юм. Аймгийн Засаг дарга М.Амарсанаа өнөөдөр /2025.10.29/ холбогдох албаны төлөөллийн хамтаар аймгийн төвийн Цаст-Алтай, Прогресс, 2,3,7-р сургуулийн багш нарын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр багш нарын цалин, нийгмийн баталгааны асуудал болон ажил хаялтад хүргэсэн шалтгаануудын талаар мэдээлэл сонсож, тулгамдаж буй асуудлаар санал солилцов. Аймгийн удирдлагууд багш нарын хөдөлмөрийн үнэлэмжийг сайжруулж, боловсролын салбарын санхүүжилттэй холбоотой асуудал болон саналыг холбогдох шатанд уламжлан шийдвэрлүүлэхээр ажиллах болно гэдгээ илэрхийлэв.

Мөн ажил хаялтад оролцож байгаа багш нарыг холбогдох хууль, дүрмээ чанд мөрдөн, сахилга бат, хариуцлагатай оролцохыг анхаарууллаа.

May be an image of one or more people and newsroom

ЭХ СУРВАЛЖ:ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ