ХОВД АЙМАГ:Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлыг өргөтгөн зохион байгуулав

May be an image of television and text

Өнөөдөр /2025.02.10/ аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлыг өргөтгөн зохион байгууллаа. 

Өөрөөр хэлбэл, тус хуралд сумдын Засаг дарга, албан байгууллагуудын удирдлагууд, холбогдох мэргэжилтнүүдийг хамруулав.

May be an image of 2 people and text that says

Зөвлөлийн хурлын эхэнд аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга М.Амарсанаа: 

-Долоо хоног бүрийн Даваа гарагт “АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН” зохион байгуулж хэвшсэнийг онцлоод
өнгөрсөн долоо хоногт болсон гол арга хэмжээ болон ойрын хугацаанд зохион байгуулах цаг үеийн ажлын талаар мэдээлэл өглөө. 

May be an image of 2 people

Тухайлбал,

-Өвөлжилт харьцангуй өнтэй өнгөрч байгаа ч удахгүй мал төллөх ажил эхэлнэ. Сумдын удирдлагууд малчдаа эргэж тойрох, цаг үеийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, мэдээллээ солилцож ажлын уялдаа холбоотой ажиллахыг анхааруулав. 

May be an image of 2 people

Мөн:
 

-Хөрөнгө оруулалт, хаврын бүтээн байгуулалтын ажил эхлэхтэй холбогдуулан хууль, журмын дагуу тендер шалгаруулалт, худалдан авах ажиллагааг хугацаанд нь зарлаж шалгаруулах, 
-Байгууллага бүр ажлын уялдаа холбоогоо сайжруулж хариуцлагатай ажиллахыг зөвлөлөө.

May be an image of 1 person

Үүний дараагаар аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр төсвийн ил тод байдлыг хангаж шударга ажиллахыг сануулав.

Мөн аймгийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Л.Энхбаяр салбарт хийж хэрэгжүүлэх ажил, цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

May be an image of 2 people

Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын дарга, Монгол улсын Хүүхдийн төлөө зөвлөлийн Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Т.Ихтамир орон нутагт томилолтоор ажиллаж байгаа талаараа мэдээлэл өгч хүүхэд хөгжил, хамгаалалд онцгой анхаарч ажиллахыг зөвлөв.

May be an image of 1 person and text

May be an image of 7 people

May be an image of 3 people and text

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ