Иргэдийн саналыг сонсох ажил хуваарийн дагуу үргэлжилж байна

May be an image of 2 people and text

Баталсан хуваарийн дагуу албан байгууллагын удирдлагууд, ажил хариуцсан албан тушаалтнууд 7043-1111 төвд ажиллаж байна.

May be an image of 2 people and text

Энэ нь Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн иргэдийн санал хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авах 7043-1111 утасны үйл ажиллагааг сайжруулах, иргэн, захиргааны байгууллага хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх, иргэдэд тулгамдаж буй асуудлыг хүлээн авч, шуурхай шийдвэрлэх зорилготой.

May be an image of 1 person and text

Хуваарийн дагуу энэ долоо хоногийн Мягмар гарагт "Ховд АЗЗА" төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал С.Сансархүү ажиллав. Тухайн өдөр нийт долоон иргэний санал хүсэлт, гомдол хүлээн авсан байна.

May be an image of 1 person

Тодруулбал:


-Авто замтай холбоотой гурван санал хүсэлт, гомдлыг хүлээн авч газар дээр нь шийдвэрлэн хариу өгч ажилласан байна Мөн халаалт дулаан, өдрийн эмчилгээ, газар олголттой холбоотой санал хүсэлт, гомдлыг холбогдох байгууллага, албан тушаалтанд шийдвэрлүүлэхээр уламжилсан байна.

May be an image of 1 person, phone and text that says

Харин Пүрэв гарагт аймгийн Боловсролын газрын мэргэжилтэн, ахлах арга зүйч Д.Олонбаяр ажиллав. Энэ өдөр нийт таван иргэний санал хүсэлт, гомдол хүлээн авч ажилласан байна.

Тухайлбал,

-Ерөнхий боловсролын сургуулийн орчин, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай холбоотой ирүүлсэн санал хүсэлт, гомдлыг хүлээн авч холбогдох байгууллага, албан тушаалтнаас тодруулга авч тухайн иргэдэд хариулт өгч ажиллав гэж аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

May be an image of 1 person and text

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ