Аймгийн Засаг даргын орлогч Э. Уртнасангаар ахлуулсан ажлын хэсэг Дарви суманд ажиллав

May be an image of 2 people and text

Аймгийн Засаг даргын орлогч Э. Уртнасангаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 03-ны өдөр Дарви суманд ажиллалаа.  

Ажлын хэсэг:

Аймгийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх “ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ЗАМ” үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулах,
Өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах,
Орон нутагт тулгамдаж буй асуудлыг судалж гарц, шийдлийг ярилцаж хэрэгжүүлэх, иргэдийн саналыг сонсох зорилготой.

May be an image of 5 people and text

Албаны төлөөлөл эхний ээлжид сумын удирдлагуудтай уулзаж, сумын цаг үеийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж ажил, тулгамдаж буй асуудлын талаар ярилцлаа. 

Дарви сумын Засаг дарга Б.Хайдавын өгсөн мэдээллээр: 

Дарви сум  804 өрхтэй. Үүний 532 нь малчин өрх бөгөөд 390 орчим нь хөдөө баг дээрээ өвөлжиж байгаа. 2024 оны жилийн эцсээр 248 мянга гаруй толгой мал тоолуулжээ. 
Өвөлжилт хүндэрч эхэлж буйтай холбогдуулан малчдын хувьд бод малаа тэжээлд оруулаад эхэлсэн. Сумын хэмжээнд 500 гаруй мал хорогдсон мэдээтэй байна. 

Сумын аюулгүй нөөцөд 1000 боодол өвс, 600 уут тэжээл бэлтгэсэн. Тэжээлээ 100 хувь малчин өрхүүддээ олгосон бол эрсдэлийг тооцож, цагаан сарын өмнө өвсөө малчин өрхүүддээ олгохоор төлөвлөжээ. 

May be an image of 8 people and text

Мөн энэ жил суманд 798 өрхийн 2500 тн нүүрс хуваарилагдсаны 2160 тн буюу 85 хувийг нь татан авсан байна. Харин төвлөрсөн дулаан 800 тн нүүрс татан авсан. 2 зуух хэвийн ажиллаж, төсвийн 5 байгууллага, 4 өрхийг дулаанаар хангаж байна. Мөн халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, Дарви ТҮК 1 тн давс нөөцөлж,  ажил үйлчилгээндээ хэрэглэж байна.  

May be an image of 3 people

Үргэлжлүүлэн ажлын хэсэг сумын иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт зохион байгуулж, Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх “Хурдтай хөгжлийн зам” үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцууллаа.

Мөн Дарви суманд 2025 онд хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудын талаар танилцуулж, иргэдийн асуултад хариулт өгөв. 

May be an image of 5 people and text

2025 онд Дарви суманд улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 6 төсөл арга хэмжээ хэрэгжинэ. 

Үүнээс улсын төсвийн 3.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хойд голын услалтын системийн шинэчлэл, 650 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Булган үзүүрт “Булган нуур хөв” байгуулна. 

Харин орон нутгийн төсвийн 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар сумын хөгжил-дэд бүтэц, 200 саяар сургуулийн дотуур байрны засвар, 80 саяар ногоон байгууламж услах машинтай болох зэрэг ажлууд хийгдэнэ. 

May be an image of 5 people

Уулзалтын үеэр Дарви сумын иргэдийн зүгээс Ховд аймаг, МоЭнКо ХХК хоорондын хамтын ажиллагааны гэрээнд нөлөөллийн сумдын иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зүйл заалт тусгах хэрэгтэйг сануулж байлаа. 

Мөн уурхайг дагасан тоосжилт, агаарын бохирдол их байгаа талаар асуудал хөндлөө. 

May be an image of 6 people and text

Онцолбол, Хөшөөтийн уурхай нь Дарви сумын Мөрөн багт байршилтай. Тус багт 220 өрхийн 700 гаруй иргэн амьдарч байгаа. Уурхайгаас 5-15 км-ийн радиус дотор амьдарч буй 70 орчим айл өрхөд тоосжилтын мөнгө олгодог. Гэвч дээрх радиусаар хязгаарлагдахгүй, Мөнгөн аяга, Дэлгэр багийн айл өрхүүд хүртэл тоосжилтод өртдөг. Түүнчлэн тоосжилттой холбоотойгоор малын арьс шир, ноос ноолуур хар өнгөтэй болдог тул малаас гарах түүхий эдээ эдийн засгийн эргэлтэд оруулах боломжгүй байдаг. Иймээс сумын хэмжээнд айл өрхүүдэд тоосжилтын мөнгө олгодог болгох, тоосжилт, агаарын бохирдлын хэмжээг тогтоож, иргэдийг мэдээллээр хангах зэрэг санал, асуултыг түлхүү тавьж байв.

May be an image of 1 person and text

Иргэдийн зүгээс тавьсан тулгамдаж буй зарим асуудалд шийдэл эрэлхийлж ажиллана гэдгээ Засаг даргын орлогч Э.Уртнасан илэрхийлэв.

May be an image of 3 people and text

May be an image of 3 people and text

May be an image of 3 people, people studying and text

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ