
Аймгийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлаг аялал жуулчлалын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар болон Буйлган шар тэмээн соёл уралдааны холбоо хамтран 2-р сарын 01-02-ны өдрүүдэд
"ТЭМЭЭНИЙ УРАЛДААН-ТЭМЭЭЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН"-ийг амжилттай зохион байгуулав.

Аймгийн Засаг даргын ивээл дор болсон тус арга хэмжээний үеэр
"Сайхан тэмээтэй ганган хос" уралдаан зохион байгууллаа.

Уралдаанд Ховд аймгийн Дөргөн, Манхан, Булган сум, Говь-Алтай аймгийн Бигэр сумаас нийт 6 хос оролцсоноос:
Нэгдүгээр байрт Ховд аймгийн Дөргөн сумын С.Пүрэвсүрэнгийн гэр бүл
Хоёрдугаар байрт Ховд аймгийн Манхан сумын Б.Дашпүрэвийн гэр бүл
Гуравдугаар байрт Говь-Алтай аймгийн Бигэр сумын Я.Сэргэлэнбаатарын гэр бүл шалгарлаа.
Мөн энэхүү арга хэмжээний үеэр хоёр насны тэмээний уралдаан зохион байгуулж түрүүлж айрагдсан хурдан тэмээг цоллон шагнал гардууллаа.

ТАЙЛАГ тэмээний уралдаанд:Түрүү магнайд Говь-Алтай аймгийн Тайшир сумын малчин Хаш-Эрдэнийн Улаан тайлаг,
Аман хүзүүнд: Ховд аймгийн Дөргөн сумын малчин Балжиннямын улаан тайлаг,
Айрагийн гуравт: Ховд аймгийн Манхан сумын малчин Занданхүүгийн хөх манхан тайлаг,
Айрагийн дөрөвт: Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын малчин Асылбекийн алаг тайлаг,
Айрагийн тавд: Говь-Алтай аймгийн Шарга сумын малчин Өсөхбаярын шар тайлаг
АТАН тэмээний уралдаанд:
Түрүү магнайд: Говь-Алтай аймгийн Шарга сумын малчин Дэмбэрэлхагвын шар ат,
Аман хүзүүнд: Увс аймгийн Завхан сумын малчин Энхболдын хүрэн ат,
Айрагийн гуравт: Ховд аймгийн Алтай сумын малчин Мөнгөншагайн Хөх ат,
Айрагийн дөрөвт: Завхан аймгийн Дөрвөлжин сумын малчин Энхбатын шар ат,
Айрагийн тавд: Говь-Алтай аймгийн Шарга сумын малчин Өсөхбаярын хар ат тус тус хурдаллаа.

Буухиа тэмцээний дүнгээр:Нэгдүгээр байрт: Ховд аймгийн Манхан сумын баг,
Хоёрдугаар байрт: Ховд аймгийн Дөргөн сумын баг,
Гуравдугаар байрт: Ховд аймгийн Мөнххайрхан сумын баг тус тус шалгарсан байна.

