Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл хуралджээ

6 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн энэ удаагийн хурлаар хэлэлцсэн асуудлын нэг нь “Хүүхэд хамгааллын талаар төрөөс баримталж буй бодлого, түүний хэрэгжилт, үр дүнд хийсэн аудитын тайлан” байлаа.

Үндэсний аудитын газрын харьяа Ховд аймаг дахь Төрийн аудитын газраас 2019-2023 оны гүйцэтгэлд аудит  хийж тайлан, дүгнэлт, анхаарах асуудлын талаар танилцуулав. 

1 хүн нарын зураг байж магад

Өнгөрсөн хугацаанд:

Хүүхэд хамгаалалд чиглэсэн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж, бодлого, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байгаа зэрэг сайшаалтай олон ажил байна.
 
Гэвч:

-Удирдлагын тогтворгүй байдал,
-Мэргэжлийн боловсон хүчний дутагдал, ажлын ачааллаас шалтгаалан хөтөлбөрийн хэрэгжилт сул,
-Хүүхэд хамгаалалд зарцуулсан хөрөнгө оруулалтад тавих байгууллагын дотоод хяналт муу,
-Хүүхэд хамгааллын үйлчилгээний талаарх тоон мэдээлэл зөрүүтэй,
-Салбар хоорондын аждын уялдаа холбоо хангалтгүй байна гэж дүгнэсэн байна.  

Илэрсэн зөрчил, дутагдал, анхаарах асуудлын талаар холбогдох албан тушаалтанд үүрэг чиглэл өгсөн гэдгийг танилцууллаа.

бичвэр нарын зураг байж магад

Дараагаар нь: 

-“Хүүхдэд ээлтэй, хүний хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд хийсэн ажлын товч мэдээлэл, аймгийн Хүүхдийн чуулган зохион байгуулах ажлын талаар холбогдох албаны төлөөллүүд мэдээлэл өгч харилцан санал солилцлоо.

Аймгийн ХГБХХГ-ын хамт олон зорилтот жилийн хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байгаа. Нэг жишээ дурдахад хүүхэд хамгааллын бодлогын бичиг баримттай 35 байгууллага байсан бол 2023 онд 90 болж өссөн байна. Мөн 10 байгууллага “Хүүхдийн өрөө”-тэй болсон гээд үр дүнд хүрсэн олон ажлыг хийж хэрэгжүүлж байна. 

3 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Аймгийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга Х.Батболд:

-Цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдах аймгийн шинэ удирдлагын баг буюу 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан шинэчлэн боловсруулж батлуулан ажиллахыг ХГБХХГ-ын хамт олонд зөвлөлөө.

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад

ЭХ СУРВАЛЖ:ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ