БОЭТ нь өнгөрсөн онд 129 мянган иргэнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлжээ



Аймгийн ЗДТГ-ын ХШҮДАХ-ийн даргаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 18-ны өдөр  Ховд аймаг дах Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн  үйл ажиллагаанд хяналт шинжилгээ-үнэлгээ хийжээ.
Энэ үеэр аймгийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Т.Дэлгэрсайхан тус байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй зарим асуудлын талаар холбогдох удирдлага, эмч мэргэжилтэнтэй санал солилцлоо. 
Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн амбулаториор өдөрт 350-400 орчим хүн үйлчлүүлдэг бөгөөд өнгөрсөн онд нийт 129 мянган иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Цаашид эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг улам сайжруулах, эмч, эмнэлгийн мэргэжилтнийг чадваржуулах, иргэдийн эрэлт, хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлчилгээ бий болгох зорилгоор иргэдээс санал хүсэлт авна. Улмаар тулгамдсан асуудлыг шийдвэрлэх үе шаттай ажил хэрэгжүүлнэ гэж аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан онцлон хэлэв. 



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ