Аймгийн Онцгой комисс хуралдаж 6 асуудал хэлэлцлээ



Өнөөдөр аймгийн Онцгой комисс хуралдаж 6 асуудал хэлэлцлээ. Хурлаар:
- Засгийн газрын өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг сунгах тухай тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор аймгийн Засаг даргын 2020 оны А/789 (Зарим төрлийн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цагийн хуваарь тогтоох тухай), A/824-р (Зарим үйл ажиллагааг түр хориглох тухай) захирамжуудын хугацааг 3-р сарын 31-ний өдрийг хүртэл сунгах 
- Аймгийн Онцгой комиссын даргын тушаалаар томилогдсон холбогдох ажлын хэсгийг цахилгаан, дулаан, эрчим хүч, цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр болон энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамж авч байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах
- Эрүүл мэндийн байгууллагын хүчин чадал, бэлтгэл бэлэн байдал, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэлт, зарцуулалтад хяналт шалгалт хийх
- МоЭнКо ХХК-ийн Хөшөөтийн уурхайн нүүрс тээвэрлэж буй жолооч нарыг ковид-19 цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх PCR шинжилгээг нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг ААН байгууллага, хуулийн этгээдүүд өөрийн зардлаар хийлгэх
- Дарви, Мянгад, Эрдэнэбүрэн сумдад ажиллаж буй хяналтын цэгүүдэд үүрэг гүйцэтгэж буй мэргэжлийн байгууллагын алба хаагчдыг хамгаалах хувцас хэрэгслээр тогтмол хангаж ажиллах
- Өвөлжилт хүндэрч буй сумдад шаардлагатай өвс тэжээлийг хүргэх хуваарийг гаргаж, холбогдох арга хэмжээг авч ажиллах
- Аймагт шаардлагатай хүнд даацын ковш трактор, ХХААГ, Манхан сумын ЭМТөвд үйл ажиллагаа явуулахад ашиглах автомашиныг шийдвэрлэх асуудлыг Улсын Онцгой комисст уламжлан ажиллахыг холбогдох албаны хүмүүст тус тус үүрэг болголоо.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ