Ховд аймгийн Дарви, Чандмань, Зэрэг, Эрдэнэбүрэн гэсэн 8 суманд Увс, Баянхонгор, Говь-Алтай, Баян-Өлгий гэсэн 4 аймгийн 40 гаруй малчин өрхийн бог, бод нийлсэн 53,8 мянган толгой мал отроор өвөлжиж байна. Үүний хамгийн олон буюу 2 аймгийн 30-аад өрхийн 20 орчим мянган толгой мал Дарви сумын нутагт отроор өвөлжиж байгаа юм.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 10 аймгийн 80 орчим сум цас зудтай хүндхэн байгаа. Дээрээс нь “COVID-19” цар тахлын халдварын улмаас Улсын Онцгой комисс, Монгол Улсын Засгийн газраас отроор өвөлжиж буй малчдыг хөөж туухгүй байх, харин ч тухайн аймаг, сум орон нутгийн зүгээс сэтгэл санааны дэмжлэг үзүүлж харилцан ойлголцож, хамтран ажиллах үүрэг чиглэл өгсөн.
Үүний дагуу Ховд аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржаваар ахлуулсан ажлын хэсэг /2020.12.27/ Дарви суманд ажиллав. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн тус сумын нутагт отроор өвөлжиж буй зарим малчдаар орж санал бодлыг нь сонсон, эрүүл мэндийн тусламж, зөвлөгөө өгч, зохих дэмжлэг үзүүллээ...
ВИДЕО: