“Капитрон банк” аймгийн Онцгой комисст хоёр дахь удаагаа хандив өглөө



Орон нутгийн иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, коронавирусний халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Ховд аймгийн Онцгой комисс, Шуурхай штаб, мэргэжлийн байгууллагууд чиг үүргийнхээ дагуу ажиллаж байна.
Тэдний ажлыг дэмжих үүднээс нэлээд олон байгууллага, хамт олон, иргэд хөдөлмөрчид хандив өгч буй. Тухайлбал, “Капитрон банк”-ны хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 2020 оны гуравдугаар сард 1 сая төгрөг хандивлаж байсан. Тэгвэл өнөөдөр \2020.12.25\ дахин 1 сая төгрөгийн хандив олголоо.
“Капитрон банк”-ны Ховд салбарын захирал Б.Олзжаргал тус хандивыг аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх хяналтын тасгийн дарга, хошууч Г.Нэргүй нарт албан ёсоор хүлээлгэн өгч, ажлын амжилт хүссэн юм. 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ