Зарим үйлчилгээний байгууллагуудыг нээж, цагийн хуваарь тогтоов


Ховд аймгийн Засаг даргын захирамжаар олон нийтийг хамарсан байгууллага, хамт олны шинэ жил, хурал цуглаан, спортын тэмцээн, соёл урлагийн үйл ажиллагаа, тоглоомын газруудын үйл ажиллагааг нэгдүгээр сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд түр хориглолоо. 
Харин спорт заал, бялдаржуулах танхим, үсчин, гоо сайхан, сургалтын төвийн үйл ажиллагааг нээж, ажиллах цагийн хуваарийг 09:00-21:00 цаг байхаар тогтоов. Коронавирусний халдварын тархалтаас сэргийлэх үүднээс эдгээр байгууллага, аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэм баримтлан ажиллах юм.  

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ