Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилга угсралтын ажил ирэх онд эхэлнэ



Эрдэнэбүрэнгийн УЦС-ын гүйцэтгэгч энэ сард тодорч, ирэх онд барилга угсралтын ажил эхэлнэ гэж албаны эх сурвалж мэдээллээ. Ингэснээр Баруун бүсийн эрчим хүчний хэрэглээг сэргээгдэх эрчим хүчээр бүрэн хангана. Илүү гарсан эрчим хүчээ төвийн сүлжээнд нийлүүлэх аж. Ховд гол, Шижигтийн хавцалд Усан цахилгаан станц барих бүх бэлтгэл хангагдсаныг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдэгдсэн. Санхүүжилт, бэлтгэл ажил бүгд шийдэгдсэн учир энэ сарын 25-нд тендер зарлан, гүйцэтгэгчээ шалгаруулж, ирэх онд барилга угсралтын ажил эхлэх төлөвтэй. 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ