Гал түймэр унтраах тактикийн сургууль зохион байгууллаа



Ховд аймгийн Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн төлөвлөгөөний дагуу "Тактикийн сургууль"-ийг Булган сумын "Соёлын ордон"-д энэ оны 10 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулжээ.



 Тактикийн сургуулиар тус газар нутаг дэвсгэрт "Газар хөдлөлт болсны улмаас гал түймэр гарч байна" гэх цагийн байдал дээр ажиллаж, дараах сургуулийг зохион байгуулав.
Үүнд: -"Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх", "Газар хөдлөлтийн тухай ерөнхий ойлголт урьдчилан сэрийлэх мэдлэг, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл сэдвүүдээр танхимын сургалт
- Нэгдүгээр давхарт утаанд хордсон 1 иргэнийг эрэн хайх аврах ажиллагаа явуулж анхны тусламж үзүүлэх
-Соёлын ордны авто машины зогсоолд байсан Mazda маркын автомашинд гарсан галыг унтраах ажиллагаа явуулах
-Соёлын ордны 2 дугаар давхраас олсоор буух үзүүлэх сургуулилт явуулсан гэж албаны эх сурвалж мэдээллээ. 






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ