Аймгийн Онцгой Комисс цаг үеийн асуудлаар хуралдаж хэд хэдэн асуудал хэлэлцэв



Аймгийн Онцгой комисс есдүгээр сарын 30-ны өдөр хуралдаж, цаг үеийн хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Тус хурлын үр дүн, зарим шийдвэрийн талаар Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын орлогч, Урьдчилан сэргийлэх тасгийн дарга, хошууч Г.Нэргүйгээс тодруулав.
Хурлын үйл ажиллагаа нь:
1. “Бадамлах дөл” ХХК-ийн дулааны станц, “Ховд дулааны станц” ТӨХК, “Ховд цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх мэдээлэл
2. Аймгийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 1\1522 тоот албан бичиг танилцуулах
3. “Бадамлах дөл” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2\81 тоот албан бичиг танилцуулах
4. Мөст сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1\61 дүгээр хүсэлт уламжлах тухай албан бичиг танилцуулах
5. Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 1\1007 дугаар бүхий албан бичиг танилцуулах
6. Онцгой байдлын ерөнхий газрын 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2\2129 дугаар албан бичиг ирүүлсэн “Яндангаа хөөлье” аяны удирдамж танилцуулах
7. Зоонозын өвчин судлалын төвөөс ирүүлсэн хүсэлт танилцуулах гэсэн дарааллын дагуу өрнөсөн юм.



ВИДЕО:


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ