Ховд аймгийн 9 байгууллага үйл ажиллагаандаа олон улсын стандарт нэвтрүүллээ

Image may contain: 11 people, people standing, shoes and indoor

Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавын санаачлагаар 2018 оноос эхлэн “Хариуцлагатай тунгалаг төр хөтөлбөр”-ийг аймгийн хэмжээнд хэрэгжүүлж эхэлсэн.
Тус хөтөлбөрийн хүрээнд “Стандарттай Ховд” хөтөлбөрийг боловсруулж, иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор төрийн 9 байгууллага олон улсын чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015, байгал орчны менежментийн тогтолцооны ISO 14001:2015 стандартыг нэвтрүүлж, энэ сарын 28-ны өдөр “Гэрчилгээ”-гээ албан ёсоор гардан авлаа.

Image may contain: 10 people, people standing and indoor

Тус стандартуудыг нэвтрүүлэхийн тулд аймгийн ЗДТГ-аас “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-тай хамтран аймгийн ИТХ, ЗДТГ, ОБГ, ГХБХБГ, ХХААГ, БОАЖГ, НДХэлтэс, БОЭТ, “Хөгжил” политехник коллежийн албан хаагчдад сургалт, зөвлөн туслах үйлчилгээг 3 сарын хугацаанд үзүүлж ажилласан. Харин стандартыг байгууллагууд үйл ажиллагаандаа хэрхэн нэвтрүүлж байгаад “Монсертф” ХХК хянан баталгаажуулалт хийсэн юм.  Гурван жилийн хугацаатай баталгаажилтын гэрчилгээ гардан авсан байгууллагууд цаашид үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулах бөгөөд жил бүр магадлан аудитыг холбогдох байгууллагуудаас хийж ажиллана.

Image may contain: 2 people, people standing and suit

Төрийн байгууллагууд үйл ажиллагаандаа тус стандартуудыг нэвтрүүлснээр ажлын уялдаа холбоо сайжрах, баримт бичиг эмх цэгцтэй болох, ажлын давхардал хийдэл, хүнд суртлыг арилгах, албан хаагчдын мэдлэг ур чадвар, бүтээмжийг тасралтгүй ахиулах, улмаар төрийн үйлчилгээний чанар сайжрах боломж бүрдэж байгаа юм. Ингэснээр аймаг, орон нутгийн нийгэм, эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэх, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зэрэг олон талын чухал ач холбогдолтой болохыг албаныхан онцлон хэлж байлаа.

Image may contain: 9 people, people standing

Image may contain: 11 people, people standing and indoor

Image may contain: 9 people, people standing, shoes and indoor

Image may contain: 10 people, people standing and indoor

Image may contain: 7 people, people standing

Image may contain: 8 people, people standing

Image may contain: 2 people, suit


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ