Өнөөдөр /2020.01.15/ аймгийн Засаг даргын зөвлөл хуралдаж, хэд хэдэн асуудал хэлэлцлээ. Хурлын эхэнд аймгийн хэмжээнд 2020 онд зохион байгуулах нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж, ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулахыг аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхболдод үүрэг болгов.
Хурлаар Монгол Улсын хууль, УИХ-ын Байнгын хорооны тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Ерөнхий сайдын захирамж, албан даалгавар, Засгийн газрын тогтоол, хуралдааны тэмдэглэл, ЗГХЭГ-ын даргын тушаалын Ховд аймагт холбогдолтой шийдвэрүүдийн 2019 оны хэрэгжилтийн явцад хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний тайлан мэдээллийг аймгийн ЗДТГ-ын ХШҮДАХ-ээс танилцууллаа.
Мөн тус хэлтсээс УИХ-ын болон Засгийн газрын тогтоолоор баталсан Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явц, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2019 оны жилийн эцсийн хэрэгжилтэд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний дүнг танилцуулав.
Хяналт, шинжилгээний ажлын дүн, тайлан мэдээллийг нэгтгэн, ЗГХЭГ-т хугацаанд нь хүргүүлэхийг ЗДТГ-ын ХШҮДАХ-ийн дарга Б.Гомбосүрэнд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав үүрэг болголоо. Үүнээс гадна энэ сарын 17-ны өдрөөс эхлэн аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга, Засаг даргын орлогч нар, ЗДТГ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг сумдад ажиллах гэж байгаатай холбогдуулан зарим зохион байгуулалтын зарим асуудлыг хэлэлцэж, холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө гэж аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.