Засаг даргын зөвлөлийн хурлаар нэр бүхий малчид, тариаланчдыг Улсын аваргад тодоройлох тухай асуудлыг хэлэлцээ



Өнөөдөр /2020.01.02/ аймгийн Засаг даргын зөвлөл хуралдаж, Ховд аймгаас Улсын хошой аварга малчин өрх, Улсын аварга малчин өрх, Улсын аварга тариаланч шалгаруулах тухай асуудлуудыг хэлэлцлээ. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 338 дугаар тогтоолоор “Улсын аварга малчин өрх, Улсын хошой аварга малчин өрх шалгаруулах журам”-ыг шинээр баталсан.Уг журамд заасан шаардлага, шалгуур үзүүлэлтийн дагуу сумдын ЗДТГ-аас аймгийн ХХААГ-т ирүүлсэн тодорхойлолтыг өнөөдрийн хурлаар хэлэлцэж, нэр бүхий малчин өрхүүдийн тодорхойлолтыг ХХААХҮЯамны Мал аж ахуйн бодлого төлөвлөлтийн газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.



Мөн хурлаар Улсын аварга тариаланчийн шалгуур үзүүлэлтийг хангасан гэж үзэж буй тариаланчдын тодорхойлолтыг хэлэлцэж, тус газарт уламжлахаар болсон юм. Ийнхүү аймаг, орон нутгийн зүгээс тодорхойлсон малчид, тариаланчдад шагнал олгох эсэх шийдвэрийг ХАА-н асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар гаргах юм.






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ