Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойгоор
“МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ” цол хүртсэн Д.Алтангэрэл гуай өнөөдөр /2019.12.31/ Ховд нутагтаа хүрэлцэн ирлээ.
Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, аймгийн СТСХ-ийн дарга Ч.Багдал нараар ахлуулсан ажлын хэсэг, Эрдэнэбүрэн сумын удирдлагууд, салбарын хамт олон нь шинэхэн гавьяатаа Ховд нисэх онгоцны буудалд хүндэтгэн, угтан авлаа. Дараагаар нь аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан хүлээн авч уулзан баяр хүргэж, хүндэтгэл үзүүлэн, аймгийн Засаг даргын
“ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ” дурсгалын зүйл гардуулав.
Д.Алтангэрэл гуай улсад нийтдээ 45 жил ажилласан. Үүнээс 35 жилд нь аймгийн төр захиргааны байгууллагын санхүү, нягтлан бодох бүртгэлийн салбарт ажиллаж ийнхүү олон жилийнхээ нөр их, хичээнгүй хөдөлмөрөө төрдөө үнэлүүлэн “МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ” гэсэн эрхэм хүндтэй цолыг хүртжээ. Тэрбээр Ховд аймгийн эдийн засгийн салбараас төрж буй 6 дахь гавьяат болж байна.