Аймгийн Засаг дарга, түүний Тамгын газраас Жаргалант сумын Төрийн болон Хувийн хэвшлийн байгууллагад ажиллаж буй үйлчилгээний ажилтан, албан хаагчдын төлөөллийг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.
Уулзалтын үеэр Засаг дарга Б.Дүгэржав аймаг, орон нутагтаа 2019 онд хийж хэрэгжүүлсэн томоохон ажлууд, ололт амжилтыг танилцууллаа.
Мөн ард иргэдтэйгээ хамгийн ойр ажилладаг үйлчилгээний ажилчдын санал бодлыг нь сонсож, төр, хувийн хэвшлийн үйлчилгээний чанар хүртээмжийг улам сайжруулах чиглэлд хамтран ажиллахыг хүслээ.