Салбар салбарын гавьяатууд болон боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа

Image may contain: indoor

Аймгийн удирдлагууд энэ сарын 27-ны өдөр салбар салбарын гавьяат ажилтнуудын төлөөлөл болон боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдын үе үеийн төлөөллийг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.

Image may contain: 3 people, suit

Уулзалтын үеэр Ховд аймгийнхаа хөгжлийн төлөө салбар салбарт ажиллаж хөдөлмөрлөж ирсэн гавьяатуудын зүгээс орон нутгийн цаашдын хөгжлийн бодлогод тусган хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж буй хэд хэдэн саналыг уламжилсан юм.
Тухайлбал, хогны менежментийг сайжруулах ажлыг тасралтгүй үргэлжлүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлж, үхэр малыг хотын төвөөс гаргах, нохой устгалын ажлыг тогтмол зохион байгуулж хэвших зэрэг хот тохижилтын чиглэлийн ажлуудын талаарх саналаа хэлж байлаа.
Мөн уулзалтад оролцогчид боловсрол, эрүүл мэндийн салбаруудад хийж, хэрэгжүүлж буй ажлууд, тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай ажлуудын талаар харилцан санал солилцсон юм.

Image may contain: 4 people, suit

Image may contain: 2 people, people standing

Image may contain: 2 people

Image may contain: one or more people

Image may contain: 1 person, sitting
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ