-Аргын тооллын 11 сарын 15. Пүрэв (Бархасвад) гараг / 2018 /



-Аргын тооллын 11 сарын 15. Пүрэв (Бархасвад) гараг / 2018 /
-Билгийн тооллын шинийн 8, цагаагчин гахай, тооно-22 од, хий суудал, 2 хар мэнгэ, үл зохилдохын барилдлагатай өдөр. Овоо тахих, Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:57-17:15.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад нас уртасна маш сайн. Гэвч могой, үхэр, луу, хонь, нохой, бич, тахиа цээрлэвэл зохилтой.
-Туулай, гахай, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Дуган, шүтээн босгох, равнайлах, ад зэтгэрийг номхтгох, сургуульд сурах, бичиг зурхай, эрдэм сурах, хэвлэх, санваар өгөх, шүтээн босгох, номын хурал байгуулах, эм найруулах, мод тарих, хөрөнгө исгэх, төрөх, буяны үйл, номын хурим, лам хуврага болох, ном заалгах, гөлөг тэжээх, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Бэрийн үйл, мод таслах, газар малтах, үхэгсдийг оршуулах, худаг шуудуу малтах, замд гарах, газар тариалангийн үйл, хувцас эсгэхэд муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
-Зурхайч лам Д.Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ