Хөдөлмөр эрхлэлтийн аймгийн зөвлөл энэ сарын 15-ны өдөр Нутгийн удирдлагын ордны хурлын өрөөнд хуралдлаа. Хуралд аймгийн Засаг дарга, Хөдөлмөр эрхлэлтийн аймгийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав болон зөвлөлийн гишүүд оролцов. Хурлаар Хөдөлмөр эрхлэлтийн аймгийн зөвлөлийг шинэчлэн зохион байгуулсан захирамжийг танилцуулж, аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын
“Хөдөлмөр эрхлэлт”-ийн чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажил,
“Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгаа”-ны ажлын хэрэгжилт, үр дүн, дүгнэлтийн талаар хэлэлцэж, санал солилцсон юм.
Энэ үеэр зөвлөлийн гишүүд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, залуучуудын ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарах, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд олгогдож буй зээлд хяналт тавих, нийгмийн салбарын байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, залуучуудын хандлагыг өөрчлөх, ажил олгогч ба ажилтнуудын хариуцлагыг өндөржүүлэх, ажилгүй иргэдийг бүртгэлжүүлэх аян зохион байгуулах зэрэг санал уламжлав.
Н.Лхагва