Аймгийн Засаг даргын захирамжаар Улсын болон Орон нутгийн хөрөнгө оруулалтаар Ховд аймгийн нутаг дэвсгэрт хэрэгжиж буй барилгын их засвар, засварын ажлуудыг хүлээн авах, хяналт тавих ажлын хэсэг байгуулагдаж, 08 дугаар сарын 15-ны өдөр Буянт сумын сургуулийн барилгын цонх шинэчлэн засварлах ажлын гүйцэтгэлтэй танилцлаа.
Буянт сумын сургуулийн цонх засварын ажлыг
“Өвсний үндэс” хөтөлбөрийн санхүүжилтээр
“Цагаан бөлбөө” ХХК энэ оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэсэн байна. Энэ хүрээнд сумын сургуулийн 117 цонхийг шинэчилж, тавиургүй цонхыг задалж буулган, 3 давхар шилтэй, өргөн рамтай пластмасан цонхыг хананд суулгажээ. Мөн цонхны зай завсрыг баллонтой шүршдэг хөөсөөр чигжиж дулаалан, цонхны ус зайлуулах төмөр хийж, цонхны чулуун тавиур хавтан суулгасан бөгөөд цонхны гадна болон дотор амалгааг өндөр чанартай шавардаж, замаск татан будгаар будсан байна.
Н.Лхагва