Үерт өртсөн айл өрхүүдэд нийт 115,0 сая төгрөгийн тусламж олголоо



2018 оны 7-р сарын эхээр Ховд аймагт их хэмжээний аадар бороо орсны улмаас Жаргалант сумын ихэнх багуудын айл өрхүүд үерт автсан. Тухайн үед мэргэжлийн байгууллага, ажлын хэсгийнхэн 600 гаруй айл өрх үерийн гамшигт нэрвэгдэж тодорхой хэмжээний хохирол амссан гэсэн тооцоо судалгааг урьдчилсан байдлаар гаргасан бөгөөд ямар айл өрхөд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх боломжийг тогтоох үүднээс аймгийн Засаг даргын хүсэлтийн дагуу Монголын улаан загалмайн нийгэмлэгийн мэргэжилтнүүд орон нутагт ажилласан билээ. Үүний үр дүнд Ховд аймгийн Жаргалант сумын 176 өрх, Мянгад сумын 4 өрх, Чандмань сумын 7 өрх нийт 187 өрхөд МУЗН-ээс  бэлэн мөнгөний тусламж болох 240,300 төгрөг ХААН банкаар дамжуулан 8 сарын 3 ны өдрөөс эхлэн олгож эхэлсэн байна. Мөн МУЗН-ээс олгож буй бэлэн мөнгөний тусламжинд хамрагдсан иргэдэд Эрүүл ахуйн багц, Гал тогооны ком, хөнжил, гудас, Усны сав зэрэг багцын тусламжыг  8 сарын 7 ны өдрөөс эхлэн олгож дуусгаад байна. 
Өөрөөр хэлбэл МУЗН-ээс нийт 45,0 сая төгрөгийн бэлэн мөнгөний тусламж , 70,0 сая төгрөгийн бараа материал нийт 115,0 сая төгрөгийн тусламж олголоо. 







 
  

  

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ