“Аймгийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн” 66,3 хувийн ирцтэйгээр хуралдав

Image may contain: 3 people, text

Ховд аймгийн цаг үеийн нөхцөл байдал, байгууллагуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцож үүрэг чиглэл өгөх зорилгоор зохион байгуулдаг “Аймгийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн” өнөөдөр Нутгийн удирдлагын ордны хуралдааны их танхимд боллоо. Шуурхай зөвлөгөөнийг аймгийн Аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, Ч.Уранчимэг, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганболд нар удирдан явуулсан бөгөөд 90 гаруй байгууллагын удирдах ажилтнууд оролцохоос 66,3 хувийн ирцтэй хуралдав.

Image may contain: 7 people, people sitting and indoor

Шуурхай зөвлөгөөний үеэр аймгийн Засаг дарга Д.Галсандондог аймгийн цаг үеийн ажлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Түүнчлэн хаврын бүтээлч ажил, ойжуулалтын чиглэлээр хийгдэж буй ажлын талаар мэдээлэл өгч байгууллага бүхэн ойр орчноо зүлэгжүүлэх, суваг шуудуй татах, ногоон байгууламжаа сэргээх тал дээр санаачлагатай ажиллахыг анхаарууллаа. Мөн ирэх Пүрэв гарагт зохион байгуулах  "Бүх нийтийн цэвэрлэгээ"-ний ажлыг "Сангийн хэрэм"-д зохион байгуулахаар болсоныг дуулгав. 

ВИДЕО:



Шуурхай зөвлөгөөний үеэр аймгийн УЦУОШГазрын дарга А.Энхзаяа 5-р сарын цаг агаарын төлөв байдал болон цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа, үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ. "Ховд-Бороо" экспедиц нь цаг агаарт зориудаар нөлөөлөх зөвшөөрөл олгосны дагуу 4-р сард 4 удаа нөлөөлөх үйл ажиллагааг хийсэний 2 нь үр дүнтэй болжээ. Тухайлбал:Мөст, Цэцэг сумдын нутгийн 30 хувьд орох байсан хур тунадасны хэмжээг нэмэгдүүлж Мянгад, Зэрэг, Дарви, Дуут, Манхан, Мөнххайрхан зэрэг сумдыг хамрахад нөлөөлсөн байна. 

Image may contain: 1 person, standing and screen

Image may contain: 10 people, people sitting and indoor

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ