“Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлье” үндэсний аяны нээлт Ховд хотод боллоо

Image may contain: one or more people, people standing, crowd and outdoor

Хүүхдийг зодож шитгэхийг таслан зогсоох олон улсын өдөр “Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлье” үндэсний аяны нээлтийг Ховд хотод өнөөдөр зохион байгууллаа. 4 сарын 1-ээс 11сарын 1 хүртэл зохион байгуулах тус аяны нээлтэнд Ховд аймгийн ИТХ-ын дарга Пүрэвганди,  аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга Д.Галсандондог, Засаг даргын нийгмийн бодлого хариуцсан орлогч Ч.Уранчимэг, Ховд аймгийн ГБХЗХГ-ын дарга Ц.Номинчимэг, Жаргалант сумын засаг дарга Ц.Ганданповрон, Жаргалант сумын Засаг даргын орлогч хүүхдийн элч Ц.Лувсанлхамо нар болон төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, орон нутгийн иргэд, эцэг эхчүүд, хүүхэд залуучуудын төлөөлөл оролцлоо.

Image may contain: 6 people, including Ц. Лувсанлхамо, Ц. Ганданповрон and Гомбоо Нарсүмбэ, people standing and suit

Ховд аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга Д.Галсандондог хэлэхдээ: 2017 онд ОУБ-ын гаргасан судалгаагаар судалгаанд хамрагдсан 10 хүүхэд тутмын найм нь ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртдөг бөгөөд 2 хүүхэд тутмын нэг нь бие махбодын, 4 хүүхэд тутмын нэг нь үл хайхрах, 5 хүүхэд тутмын гурав нь сэтгэл санааны, 8 хүүхэд тутмын нэг нь бэлгийн шинжтэй хүчирхийлэл, дарамт, шахалт, халдлагад өртөж байгаа харамсалтай дүн шинжилгээ гарсныг дурдаад энэ нь нийгэмд хүмүүжлийн эерэг аргын тухай шинжлэх ухааны ойлголт, мэдлэг, хандлага хараахан төлөвшөөгүй, аргазүйг түгээн дэлгэрүүлж чадаагүйн улмаас хүүхдэд бие махбодийн болон сэтгэл санааны шийтгэл, хүчирхийллийг хэрэглэсээр байгаагийн илрэл гэдгийг онцлон тэмдэглэж, хүүхэдтэй холбоотой хүн бүхэн “Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлье” үндэсний аянд нэгдэхийг уриаллаа.

Image may contain: 2 people, shoes and outdoor

Аяны нээлтийн үйл ажиллагаанд зориулан Ховд аймгийн ГБХЗХГ-ын дэргэдэх Хүүхдийн ордны дуу, бүжгийн дугуйлангийн сурагчид дуулж бүжиглэн, “Хөгжил” политехник коллежийн оюутнууд “flashmobi” бүжиг хийж нээлтийн ажиллагааг ёслол төгөлдөр эхлүүллээ.

ВИДЕО:



Image may contain: one or more people and outdoor

Image may contain: one or more people, people standing, crowd, tree, sky and outdoor

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ