Дөргөн сумын харьяат М.Бямбасүрэнгийн эмчилгээний зардалд зориулан Ховд аймаг дахь сумын Нутгийн зөвлөлөөс "Дэм дэмэндээ" хандивын тоглолтыг зохион байгуулж байна



Дөргөн сумын харьяат М.Бямбасүрэн нь 2016 оны 10 сард "Тархины зулайн дэлбэнгийн хорт хавдартай" хэмээх оношоор хагалгаанд оржээ. Гэвч өвчин нь дахин хүндэрч БНСУ-ын Сөүл хотын Аннам эмнэлэгт 120.000.000 төгрөгийн өртөгтэй хагалгаанд орохоор болжээ. Тйимээс Ховд аймаг дахь Дөргөн сумын Нутгийн зөвлөлөөс санаачлан элэг бүтэн нэгэн сайхан гэр бүлд амьдрах итгэл, урам зориг, эрч хүчийг хайрлах үүднээс сайн үйлсийн аян өрнүүлж "Дэм дэмэндээ" хандивын тоглолтыг зохион байгуулж байна. Анхны тоглолтыг 2017 оны 11-р сарын 3 ны өдөр Дөргөн суманд зохион байгуулсан бол дараагийн тоглолтыг 11-р сарын 8 ны өдөр аймгийн төвд зохион байгуулахаар төлөвлөжээ. Тэнхлүүн явахад тэмээгээр тусласнаас тэвдэж явахад тэвнээр тусал гэдэг. Элэг нэгт ахан дүүс, Ховд нутгийн сайхан сэтгэлт ард түмэн та бүхнийг нутгийн хүү, 4 хүүхдийн хайртай аав, халамжит гэргийн сайн хань Дөргөн сумын харьяат М.Бямбасүрэнд сэтгэлийн хандиваа өргөхийг уриалж байна. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Хандивын данс: ХААН банк: 5845489786 М.Бямбасүрэн
                             Төрийн банк:111800291838 М.Бямбасүрэн 
                             ХААН банк :5845373769 Ариунаа (эхнэр)
                             Харилцах утас:88433335 86433335



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ