Нэгдсэн Үндэсний байгууллагын дээд хэмжээний уулзалтаар "Тогтвортой хөгжил-2030" баримт бичгийг батлан гаргасан бөгөөд Монгол Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор "Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030" бодлогын баримт бичгийг батлан гаргасан. Энэхүү хөгжлийн баримт бичгийн хүрээнд Нэгдсэн Үндэсний Байгууллагын Байгаль орчны хөгжлийн хөтөлбөрийн МОН/16/301 төсөл, "Баруун бүсийн уур амьсгалын хөтөлбөрүүд, ногоон эдийн засгийн хүрээлэн" ТББ-тай хамтран "Экологийн бүс нутгийн үр дүн, газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах асуудал", Уур амьсгалын ногоон санд "Баруун бүсийн тогтвортой хөгжил"-ийн асуудлаар хөрөнгө оруулалтын төсөл бэлтгэн уламжлах зөвлөлдөх уулзалт, нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгууллаа.
2017 оны 08-р сарын 07-08 ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулагдсан зөвлөлдөх уулзалт, нэгдсэн зөвлөгөөнд Ховд, Увс, Говь-Алтай, Завхан, Баян-Өлгий аймгуудын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Усны сав газруудын төлөөлөл, МОН/16/301 төслийн төлөөлөл, Монгол улс, Оросын Холбооны Улсын эрдэмтэн судлаачид оролцов.