-Аргын тооллын 6 сарын 20. Мягмар (Ангараг) гараг /2017/


-Аргын тооллын 6 сарын 20. Мягмар (Ангараг) гараг /2017/
-Билгийн тооллын 26, шар бар, гоё хүүхэн-1 од, мод суудал, 2 хар мэнгэ, арвидахын барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:53-20:54.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Насанд хүрсэн хүмүүс үс засуулахад амгалан жаргалантай сайн. Гэвч бич, тахиа, могой, морь жилтнээ цээртэй. Хүүхдийн сэвлэг бүү үргээлгэ.
-Морь, нохой, бар, могой жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, тахиа жилтэн сөрөг муу.
-Газар хагалах, хөрөнгө оруулах, дайсан дарах, номхтгох, цэргийн сургалт хийх, балгас эвдэх, шинэ ноён тавих, захиран тушаах, хот тосгоны суурь тавих, бурхан шүтээн, орон гэрийг равнайлах, хувцас эсгэх, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, цэрэг хөдөлгөх, идээ, хувцас олох, худалдаа наймаа хийх, өглөг өгөх, буян хишгийн даллага, шид бүтээл үүсгэхэд сайн. Цацал өргөх, эм найруулах, ном эхлэн заалгах, худаг малтах, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйл, мал худалдах, арилжаа хийхэд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ