-Аргын тооллын 6 сарын 19. Даваа (Сумьяа) гараг /2017/
-Билгийн тооллын 25, улаагчин үхэр, шийдэм-0 од, уул суудал, 3 хөх мэнгэ, үл зохилдохын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:52-20:54.
-Өдрийн сайн цаг: Бар(03:40-05:40), туулай(05:40-07:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хүүхдийн сэвлэг үргээхэд эд, буян олох сайн. Гэвч хонь, луу жилтнээ цээртэй. Насанд хүрсэн хүмүүс үс бүү засуул нүд бүрэлзэн улцайна муу.
-Могой, тахиа, үхэр, нохой жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь жилтэн сөрөг муу.
-Тариалан тарих, үхэгсдийн үйл, худалдаа хийх, хишиг даллага авах, эм найруулах, лус ба тэнгэр тахих, сүм хийд босгох, бэрийн үйл, хурим хийх, тариа тарих, гэр байшин барих, сан тавих, хот байгуулах, мал зарах, хот суурин, байшин барилгын суурь тавих, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, эхэлж ном сонсох, замд гарах, эд юм өгөх, боол шүтүүлэхэд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.