-Аргын тооллын 5 сарын 8. Даваа (Сумьяа) гараг /2017/


-Аргын тооллын 5 сарын 8. Даваа (Сумьяа) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 13, хөхөгчин хонь, тэргүүн дагуул-13 од, огторгуй суудал, 9 улаан мэнгэ, үл зохилдохын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:24-20:14.
-Өдрийн сайн цаг: Бар(03:40-05:40), туулай(05:40-07:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад маш сайн, аз жаргал ирнэ. Гэвч үхэр, луу жилтнээ цээртэй.
-Туулай, гахай, хонь, нохой жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр жилтэн сөрөг муу.
-Байшин, балгад тэргүүтэн газар шорооны үйл, хишиг даллага авах, лус ба тэнгэр тахих, сүм хийд босгох, бэрийн үйл, хурим хийх, тариа тарих, сан тавих, хот байгуулах, бурханд залбирах, хониноос ашиг шим авах, хот тосгон барьж эхлэх, мал гадагш өгөх, ажилчин авах, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм уух, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөх, эхэлж ном сонсох, замд гарах, шинэ хувцас өмсөх, эд юм өгөх, мал худалдан авахад муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ