БНХАУ-ын ШУӨЗОрны Цонж аймаг Ховд аймагтай хамтран ажиллаж ирсэн. Найрсаг, хамтын ажиллагааг улам бэхжүүлж цаашдын харилцаагаа идэхжүүлэх зорилгоор зудад өртсөн малчдад тусламж болгож 600 тн баяжуулсан тэжээл хандивлалаа.
Тусламжийн тэжээлийг хоёр талын албаны төлөөлөл энэ оны 05 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд Байтаг-Улиастай боомтоор холбогдох журмын дагуу тээвэрлэн ирж албан ёсоор хүлээлцэв.
Чита сумаас Булган, Жаргалант суманд 150 тн, Мури сумаас Цэцэг суманд 150 тн тэжээлийг хамтын ажиллагааны хүрээнд тусламж болгон олголоо. Үлдсэн тэжээлийг аймгийн аюулгүйн нөөцөд хүлээлгэн өгөв.
2023 оны өвөл их хэмжээний цас орж, малчид зудын гамшигт нэрвэгдэн олон тооны малаа алдсан. Тиймээс малчдад туслах зорилгоор энэхүү тусламжийг олгож байна гэж БНХАУ-ын ШУӨЗОрны Цонж аймгийн Гадаад харилцааны албанаас онцоллоо.
Тусламжийн тэжээл хүлээн авах арга хэмжээнд Ховд аймгаас аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ч.Багдалаар ахлуулсан ажлын хэсэг, Цэцэг, Булган сумын удирдлагууд оролцов.