-Аргын тооллын 4 сарын 6. Пүрэв (Бархасвад) гараг (2023)

No photo description available.

-Аргын тооллын 4 сарын 6. Пүрэв (Бархасвад) гараг (2023)
-Билгийн тооллын шинийн 15, хөх морь, тэргүүн дагуул-13 од, суудал төмөр, мэнгэ 1 цагаан, хотол чуулганы барилдлагатай өдөр. Бага хар өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:22-19:28.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40) болой.
-Үс засуулахад өлзийтэй маш сайн. Харин хулгана, үхэр, луу, хонь, нохой, бич, тахиа жилтнээмуу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бар, морь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, үхэр, луу, хонь, нохойжилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бүх биед, гэрийн сүлд хатавч, хаалганы хананд орших болой.
-Лам, бар, туулай жилтний сүлд гараг, үхэр, луу, хонь, нохой жилтний харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин нялхасыг хөлд оруулах, гадагш явуулах, хүүр түлэх, цэрэг хөдөлгөх, шинэ гэр, байшин, асар майхан босгох, бэрийн үйл, нүүдэл хийх, морь худалдах, уралдуулах, улаан идээ авах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, үхэгсдийн үйл, мал хөнгөлөх, мал гаргахад муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ