2021 оны 10 дугаар сарын 25-ны 08:00 цагаас 10 дугаар сарын 26-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 475 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 92 эерэг, 63 сорьцод PCR шинжилгээ хийхэд 13 эерэг гарчээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 105-аар нэмэгдэж нийт 18194 боллоо.
Тодруулбал, Алтай сумаас 1, Булган сумаас 15, Буянт сумаас 2, Дарви сумаас 5, Дөргөн сумаас 1, Зэрэг сумаас 9, Манхан сумаас 10, Мөст сумаас 1, Мянгад сумаас 5, Үенч сумаас 11, Чандмань сумаас 8, Ховд сумаас 2, Цэцэг сумаас 1, Эрдэнэбүрэн сумаас 3 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 31 иргэнээс халдвар илэрсэн байна.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.10.26/ байдлаар нийт 301 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 140 нь БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 161 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 29 нь 0-18 насны хүүхэд, 27 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь нэн хүнд-1, хүнд-18, хүндэвтэр-88, хөнгөн 194 хүн байна.
Тэгвэл Жаргалант суманд 434, сумдад 288 нийт /722/ хүн гэрээр эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 160 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 17285 нь эдгэрсэн байна. Харин Мянгад сумын харьяат иргэн Х, 66 настай, эмэгтэй. Коронавирусаар үүсгэгдсэн халдварт өвчин, нэн хүнд хэлбэр /архаг, хууч өвчний хавсарсан эмгэгтэй/-ийн оношоор БОЭТ-ийн “Тусгаарлах эмнэлэг”-ийн "Эрчимт эмчилгээний тасаг"-т эмчлүүлж байгаад 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр нас барсаныг ЭМЯ-аас "Ковидын шалтгаант нас баралт" гэж бүртгэжээ. Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Нас баралт 1-ээр нэмэгдэж нийт 24 боллоо.
Сүүлийн 24 цагт нийт 123 хүн Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсаны 5 нь 1 дүгээр тун, 17 нь 2 дахь тунг тариулсан байна. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 56129 хүн буюу 88,3 хувь нь 1 дүгээр тунд, 52576 хүн буюу 82,8 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна. Харин 3 дахь тунд 101 хүн хамрагдаж нийт 6902 болов.
Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"