Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацаа тогтоосон байдалд хяналт, шалгалтад 2044 иргэн хамрагдах ёстой



Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн тушаалаар даатгуулагч /иргэн/-д хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацаа тогтоосон байдалд хяналт, шалгалт хийх аяныг улс орон даяар зохион байгуулж байна. Аяныг энэ оны 10 дугаар сарын 10 хүртэл өрнүүлэх ба аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан дэд ажлын хэсэг хяналт шалгалт явуулж байна.



Ажлын хэсэг өнөөдөр /2021.10.04/ хуралдаж шалгалтын явц, тулгамдаж буй асуудлын талаар ярилцлаа.

Ховд аймгийн хэмжээнд нийт 2952 иргэн дахин магадлал буюу хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэвэр, тэтгэмж авдаг. Үүний 2044 нь хяналт шалгалтад хамрагдах ёстой. Одоогоор 1027 буюу 50,2 хувь нь хамрагдаад байна. Шалгалтын үйл ажиллагааг 10 дугаар сарын 10-нд дуусгаж дүнг нэгтгэн тайлагнах хугацаатай.



Дэд ажлын хэсэг жагсаалтад нэрс нь багтсан иргэдийн амбулаторийн картыг сумдаас хүлээн авч хянах учраас сумдын Эрүүл мэндийн төв, Өрхийн Эрүүл мэндийн төв БОЭТ, Нийгмийн даатгал, Нийгмийн халамжийн байгууллагууд 10 дугаар сарын 06-ны дотор амжиж иргэдийнхээ материалыг ирүүлэх шаардлагатайг анхааруулж байна.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ