2021 оны 08 дугаар сарын 06-ны 8:00 цагаас 08 дугаар сарын 07-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 252 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 78-аар нэмэгдэж нийт 2905 боллоо.
Тодруулбал, Мөнххайрхан сумаас 1, Чандмань сумаас 1, Манхан сумаас 1, Мөст сумаас 1, Мянгад сумаас 2 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 72 иргэнээс халдвар илэрсэн байна. Тухайлбал,
-Алагтолгой багт оршин суух 4,
-Хайрхан багт оршин суух 2,
-Тахилт багт оршин суух 3,
-Бичигт багт оршин суух 1,
-Цамбагарав багт оршин суух 7,
-Магсаржав багт оршин суух 6,
-Баатархайрхан багт оршин суух 6,
-Буянт багт оршин суух 19,
-Бугат багт оршин суух 2,
-Наран багт оршин суух 3,
-Рашаант багт оршин суух 2,
-Жаргалан багт оршин суух 5,
-Багийн хаяг, харьяалал нь тодорхойгүй 11,
-УБ хотоос ирсэн 1 иргэн байна.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр Ховд их сургуулийн болон Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.08.07/ байдлаар 190 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 42 нь 0-18 насны хүүхэд, 8 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс маш хүнд-3, хүнд-16, хүндэвтэр-72 бусад нь хөнгөн.
Сумдын Эрүүл мэндийн төв, “Тусгаарлах эмнэлэг”-т нийт 40 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн Чандмань суманд 1, Мөнххайрхан суманд 2 хүний биеийн байдал нь хүндэвтэр байна.
Тэгвэл Жаргалант суманд 359, сумдад 70 нийт /429/ хүн гэрээр эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 85 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 2234 нь эдгэрлээ.
Өнөөдрийн /2021.08.07-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 2339 иргэн гэрийн тусгаарлалтад байна.
Сүүлийн 24 цагт нийт 214 хүн вакцинд хамрагдсан байна. Үүний 71 нь вакцины 2 дахь, 143 нь 1 дэх тунг хйилгэжээ. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 54476 хүн буюу 85,7 хувь нь 1 дүгээр тунд, 49182 хүн буюу 77,4 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна.
Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"