2021 оны 08 дугаар сарын 05-ны 8:00 цагаас 08 дугаар сарын 06-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 260 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 97-оор нэмэгдэж нийт 2827 боллоо.
Тодруулбал, Мөнххайрхан сумаас 5, Дөргөн сумаас 4, Манхан сумаас 1, Мөст сумаас 12, Баян-Өлгий аймгаас ирсэн 1, Говь-алтай аймгаас ирсэн 1 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 73 иргэнээс халдвар илэрсэн байна. Тухайлбал,
-Алагтолгой багт оршин суух 1,
-Хайрхан багт оршин суух 1,
-Тахилт багт оршин суух 3,
-Бичигт багт оршин суух 1,
-Цамбагарав багт оршин суух 4,
-Магсаржав багт оршин суух 5,
-Баатархайрхан багт оршин суух 2,
-Буянт багт оршин суух 8,
-Бугат багт оршин суух 5,
-Наран багт оршин суух 13,
-Рашаант багт оршин суух 3,
-Жаргалан багт оршин суух 10,
-Багийн хаяг, харьяалал нь тодорхойгүй 17 иргэн байна.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.08.06/ байдлаар 191 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 45 нь 0-18 насны хүүхэд, 7 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс маш хүнд-3, хүнд-13, хүндэвтэр-75 бусад нь хөнгөн.
Сумдын Эрүүл мэндийн төв, “Тусгаарлах эмнэлэг”-т нийт 43 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн Чандмань суманд 1, Мөнххайрхан суманд 2 хүний биеийн байдал нь хүндэвтэр байна.
Тэгвэл Жаргалант суманд 333, сумдад 50 нийт /383/ хүн гэрээр эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 45 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 2153 нь эдгэрлээ.
Өнөөдрийн /2021.08.06-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 2236 иргэн гэрийн тусгаарлалтад байна.
Сүүлийн 24 цагт нийт 333 хүн вакцинд хамрагдсан байна. Үүний 174 нь вакцины 2 дахь, 159 нь 1 дэх тунг хйилгэжээ. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 54333 хүн буюу 85,5 хувь нь 1 дүгээр тунд, 49111 хүн буюу 77,3 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна.
Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж
"ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"