Сүүлийн 24 цагт /08.04-08.05/ 71 хүнээс Коронавируст халдвар илэрчээ



2021 оны 08 дугаар сарын 04-ний 8:00 цагаас 08 дугаар сарын 05-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 293 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 71-ээр нэмэгдэж нийт 2730 боллоо. 
Тодруулбал, Ховд сумаас 1, Мөнххайрхан сумаас 2, Эрдэнэбүрэн сумаас 2, Дарви сумаас 1, Чандмань сумаас 3, Буянт сумаас 4, Манхан сумаас 1 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 54 иргэнээс халдвар илэрсэн байна. Тухайлбал,
-Цамбагарав багт оршин суух 3,
-Магсаржав багт оршин суух 4,
-Баатархайрхан багт оршин суух 4,
-Буянт багт оршин суух 3,
-Бугат багт оршин суух 4,
-Наран багт оршин суух 11,
-Бичигт багт оршин суух 2,
-Рашаант багт оршин суух 1,
-Жаргалан багт оршин суух 3,
-Тахилт багт оршин суух 3,
-Хайрхан багт оршин суух 3,
-Малчны хороололд оршин суух 2,
-Залуус хороололд оршин суух 6,
-Багийн хаяг, харьяалал нь тодорхойгүй 5 иргэн байна.

Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр Ховд их сургуулийн болон Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.08.05/ байдлаар 184 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 40 нь 0-18 насны хүүхэд, 5 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс маш хүнд-3, хүнд-13, хүндэвтэр-73 бусад нь хөнгөн. 

Сумдын Эрүүл мэндийн төв, “Тусгаарлах эмнэлэг”-т нийт 41 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн Чандмань суманд 3, Буянт суманд 1 хүний биеийн байдал нь хүндэвтэр байна. 

Тэгвэл Жаргалант суманд 314, сумдад 50 нийт /364/ хүн гэрээр эмчлүүлж байна. 

Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 31 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 2174 нь эдгэрлээ. 

Өнөөдрийн /2021.08.05-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 2174 иргэн гэрийн тусгаарлалтад байна. 

Сүүлийн 24 цагт нийт 319 хүн вакцинд хамрагдсан байна. Үүний 99 нь вакцины 2 дахь, 220 нь 1 дэх тунг хйилгэжээ. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 54190 хүн буюу 85 хувь нь 1 дүгээр тунд, 48921 хүн буюу 77 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна. 

Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ