2021 оны 08 дугаар сарын 03-ны 8:00 цагаас 08 дугаар сарын 04-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 354 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 75-аар нэмэгдэж нийт 2658 боллоо.
Тодруулбал, Ховд сумаас 1, Мөнххайрхан сумаас 2 халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 72 иргэнээс халдвар илэрсэн байна. Тухайлбал,
-Цамбагарав багт оршин суух 8,
-Магсаржав багт оршин суух 11,
-Баатархайрхан багт оршин суух 8,
-Буянт багт оршин суух 19,
-Бугат багт оршин суух 5,
-Наран багт оршин суух 7,
-Бичигт багт оршин суух 4,
-Рашаант багт оршин суух 1,
-Жаргалан багт оршин суух 3,
-Алагтолгой багт оршин суух 6 иргэн байна.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр Ховд их сургуулийн болон Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.08.04/ байдлаар 171 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 32 нь 0-18 насны хүүхэд, 7 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс маш хүнд-2, хүнд-12, хүндэвтэр-62 бусад нь хөнгөн.
Сумдын Эрүүл мэндийн төв, “Тусгаарлах эмнэлэг”-т нийт 40 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн Чандмань суманд 3, Буянт суманд 1 хүний биеийн байдал нь хүндэвтэр байна.
Тэгвэл Жаргалант суманд 270, сумдад 50 нийт /320/ хүн гэрээр эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 22 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 2084 нь эдгэрлээ.
Өнөөдрийн /2021.08.04-ний 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 2294 иргэн гэрийн тусгаарлалтад байна.
Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж
"ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"